СҮЛД YYССЭН ТУХАЙ
/ДОМГИЙН ТАЙЛАЛ/
Сүлд анх хүн сүргийн амьжиргааны чадамж, газар нутгийн байц, ан авын соёл зэргээс улбаатай олон төрлийн тоноглол бүхий бүлийн бэлгэ тэмдэг хэлбэртэй үүссэн. Энэ нь тухайн үедээ сүрэг хоорондын сүр хүч, чадамжийн бэлгэ тэмдэг болж газар нутаг идэш тэжээлээ хамаарах шинжтэй байсан. Түүхийн хөгжлийн явцад энэхүү сүлд олон отог бүлүүдийн соёл, ёс заншлын бүрдлүүдээр баяжсаар одоогийн ерөнхий төрхийг олсон байна.